“Сар өдөр” товлодоггүйн учир энэ… Бүсгүй хүн та заавал уншиж болгоо…

…ХИЙЖ БОЛОХГҮЙ ҮЙЛҮҮД…

Аягаа хөмөрч тавьдаггүйАраг сандайлж суудаггүй Алга хоосон ташдаггүй Амьтан тамлаж зовоодоггүй Авдар сав онгорхой хаядаггүй Арцны галыг үлээж унтраадаггүй Архадын ёроол хоослодоггүй Аянчин гийчинг ад үздэггүй Босгон дээр суудаггүйБолсон идээнээс өнгөрдөггүй Багана хоорондуур гардаггүй Бүс малгайгаа сольдоггүй Бурхан шүтээн рүү хөл жийдэггүй Буруу гараар хүнд юм өгдөггүй Буцааж тус нэхдэггүй Буурин дээрээ гишгэдэггүй Буурлын минь ёс жаяг ийм… Дааганд ам гардаггүй Даланд шүд хүргэдэггүй Даарсан ч галд ээдэггүй Давсгүй цай ууснаа хэлдэггүй Малгай давхарлаж өмсдөггүй Малиа тулж босдоггүй Манцуй хээр хаядаггүй Матаас хов зөөдөггүй Мануусын ёс жаяг ийм

Голд буртаг угаадаггүй Галд хог шатаадаггүй Ганц мод хатгаж хаядаггүй Гэрээ буруу төгөөлдөггүй Нохой зайдалж морддоггүй Ном судар дэлгэж орхидоггүй Навч цэцэг тасдаггүй Настны өмнүүр цахилдаггүй Нутгийн минь ёс жаяг ийм…. Саваа мод барьдаггүй Салаагаараа юм өгдөггүй Сар өдөр товлодоггүй Санаснаа бүтсэнд тооцдоггүй Сав хоосон буцаадаггүй Сахиусаа газарт унагадаггүй Сэтэрхий зүү хадгалдаггүй Сэтгэлийн минь ёс жаяг ийм…

Хаалгаа алдалж зогсдоггүй Хайч ангайлгаж тавьдаггүй Хар ус хүн рүү цацдаггүй Хангайн буянг чамладаггүй Харанхуйд хэрүүл хийдэггүй Халаасаа эргүүлж явдаггүй Хавшиж эмхээ зуудагүй Хажуулдаж хэвтэж хоол иддэггүй Хаадын минь ёс жаяг ийм… Хутганы ир дээш нь харуулдаггүй Хуувангийн бахуу тэвэрдэггүй Хулгайн идээнээс амсдаггүй Хуудуутай үгэнд итгэдэггүй Холын хүнийг хоосон хонуулдаггүй Ховын үгээр хоол хийдэггүй Хүний өмнөөс үнс гаргадаггүй Хүүхдийн зулай тэмтэрдэггүй Хөгшдийн минь ёс жаяг ийм

Усанд цагаа оруулдаггүй Улаа хүүхдэд үзүүлдэггүй Уул овоонд хог хаядаггүйУльдаг нохой тэжээдэггүй Усны эхэнд гэрээ барьдаггүй Унаганы зэл дээгүүр алхдаггүй Урт настай амьтан алдаггүй Уруугаа харсан сав бэлэглэдэггүй Угийн минь ёс жаяг ийм… Толгойгоо салаавчилдаггүй Толь бүтээлэггүй хонуулдаггүй Тогоо шанага нийлүүлж хонуулдаггүй Тотго хатавчаар шагайдаггүй Тулгар бүсгүйн өмнүүр гардаггүй Тургиж, исгэрч, гийнадаггүй Туг сүлдээ бөхийлгөдөггүй Түүх соёлоо мартдаггүй Түмний минь ёс жаяг

Жаргасан ч орондоо дуулдаггүй Зовсоноо олонд дэлгэдэггүй Ядарсан хүнийг шоолдоггүй Явуулын хүнийг өөлдөггүй Хөлөө ачиж суудаггүй Хөл нуруугаа нийлүүлдэггүй Өлзий хээг доор байрлуулдаггүйӨвс мод зурдаггүй Өвгөдийн минь ёс жаяг… Шидэж юм өгдөггүй Шүүрч юм авдаггүй Шүдээ хавирч болдоггүй Ширээ буландаж суудаггүй Сүүн дээр ус хийдэггүй Сүүжний яс гэрт хонуулдаггүй Сүүдрээ өндгөнд тусгадаггүй Суурин дээрээ холбирч хувирдаггүй Санааны минь ёс жаяг ийм… Энгэр задгай золгодоггүй Элэг гэдсээ тэвэрдэггүй Эдрэн нургандаа үүрдэггүй Эмээл хойш нь харуулдаггүй Элдэв цаас хийрэмчдэггүй Ээм нь цоорхой хувцас өмсдөггүй Эмэгтэй хүн завилж суудаггүй Эцгийн буйд сахал тавьдаггүй Элэнцийн  минь ёс жаяг ийм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!