Ээждээ үнсүүлж байгаарай

Үнсүүлж байгаарай

Айж цочихдоо ээжээ хэмээн дууддаг байж
Айл болоод явахаараа мартдаг чи хэн юм бэ
Алган дээрээс нь буулгүй хүн шиг хүн болчихоод
Алдар нэр хөөцөлдөж ачлалыг умартдаг бид юу юм бэ

Ерөөлийнх нь хүчээр дардан замаар алхаж ирчихээд
Ертөнцийн анирыг чимээлж бүүвэйг нь мартдаг чи хэн бэ
Ерөндөг адил хамаг шимийг нь ховх сорчихоод
Егөөдөх мэт захиасыг нь үгүйсгэх бид нар юу юм бэ

Ариун усыг нь хүртэж өвдөж үзэлгүй өсчихөөд
Алтадсан бурханд мөргөөд чамд юу наалдсан бэ
Аргаа барсан үед чинь нулимстай нүдээр угтах
Амьдрал тэтгэгч ачитны мэлмийг бэлчээдэг бид яг юу вэ

Гараас нь хоололсон тэр амтыг ахиад бид амслуу
Ганцхан удаа хайртай гэж чин сэтгэлээсээ хэллүү
Гадуур зугаалж цэнгэхдээ харамлаж үзээгүй мөнгөөрөө
Ганц цайны сүү бариад хэдэн удаа орсон билээ

Үнэрээр чинь сэргэж гунигаа үргээдэг ээжийдээ
Үргэлж биш юмаа гэхэд хааяа ч болов үнсүүлж байгаарай

Бумба овогтой Баасанбадам 2019-02-03нд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!